Монголын Электрон Спортын холбоо нь 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байгаа. Бидний зорилго бол Монгол дахь испортын салбарт тогтвортой, эв санааны нэгдэл, эрх тэгш байдлыг цогцлоон мэргэжлийн хүрээнд илүү ирээдүйтэй арга замыг нээж олон улсын түвшинд хөл нийлүүлэн алхах билээ. Үүний тулд нэг зорилго дор нэгдсэн 20 гаруй авьяаслаг залуусаас бүрдэх гэр бүл юмаа.
MESA үүсгэн байгуулагдсанаас хойш online болон offline хэлбэрээр нийт 30 гаруй тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Мөн Монголдоо хийж буй гадны тэмцээнд баг тамирчидаа явуулах эрхээс эхлээд олон улсын тэмцээнүүдийг улсдаа зохион байгуулах эрх болон шууд дамжуулалтын эрх авч олон улсын испортын холбоодууд, тэмцээн зохион байгуулагч нар болон Game publisher-уудтай хамтарч ажилладаг.
Монголын Электрон Спортын холбоо нь 2003 онд анх үүсгэн байгуулагдаж байсан ба өнөөдрийн байдлаар Монгол дахь испортын салбарт эв санааны нэгдэл, эрх тэгш байдал тогтвортой байдлыг цогцлоон мэргэжлийн, ирээдүйлэг арга замуудаар Дэлхийтэй хөл нийлүүлэн алхуулахаар тууштай зорин ажиллаж байна.
Privacy
Watch
Contact
Branding
PROPERTY OF MONGOLIAN ESPORTS ASSOCIATION ©
2022