Team Vitality баг CS:GO сүүлийн том тэмцээний нэг болох Gamers8 тэмцээний аваргыг авлаа.


Team Vitality баг CS:GO сүүлийн том тэмцээний нэг болох Gamers8 тэмцээний аваргыг авлаа.

Counter Strike Global Offensive тоглоомын сүүлийн том тэмцээн болох Gamers8 2023 тэмцээн 8/16-8/20 хооронд Саудын Арабын Эр-Рияд зохион байгуулагдсан билээ. Уг тэмцээн $1,000,000 шагналын сантай бөгөөд нийт дэлхийн шилдэг 16 баг оролцсон юм.

Хэрэв бид дэлхийн шилдэг баг биш юм бол өөр хэн байхыг би мэдэхгүй байна.” гэх яриаг багийн ахлагч Apex тоглолтын дараа өгсөн бөгөөд тэдний хувьд сүүлийн 5 тэмцээний дөрөвт нь аваргын төлөө тоглож гуравт нь аваргыг аваад байгаа юм.

Тэд MIBR, NAVI, G2 гэх багуудыг буулган авч аваргын төлөө ENCE багийн эсрэг тоглон 2-1 гэсэн цувралын харьцаатай хожсон юм.

Эхний мап болох Anubis дээр хожигдлыг аван BO3 цувралыг хожигдлоор эхлүүлсэн ч тэд дараагийн мап болох Mirage дээр 9-6 харьцаатай илүүтэй байраа сольсон бөгөөд тэмцээн зохионбайгуулагчийн зүгээс техникийн завсарлага авч тоглолт нэлээд сунжирсан ч гэсэн тэд хожлыг аван шийдвэрлэх мапыг гаргаж ирсэн. Шийдвэрлэх мап Nuke хувьд round-н харьцаа хол дууссан бөгөөд ZyWOo-н тоглоомын талбай гэсэн шиг тэрээр тун сайн үзүүлэлтийг гарган багаа хожил авахад ихээхэн нөлөөлсөн. ENCE хувьд өрсөлдөөнтэй тоглолт гаргасан ч тэдний хувьд хангалттай байсангүй.

ENCE хувьд оролцож буй тэмцээнүүддээ нэлээд сайн үзүүлэлтийг гаргаж байгаа бөгөөд тэдний хувьд IEM Dallas гэх томоохон тэмцээний аваргыг авч байсан билээ.

Counter Strike 2 гарах өдрийн нарийн мэдээлэл байхгүй ч гэсэн энэхүү Gamers8 гэх тэмцээн CS:GO хаалтыг хийж буй том тэмцээн байлаа. Удахгүй гарах CS 2 дээр одоогийн багуудын чансаа хэр өөрчлөгдөж багууд хэрхэн өрсөлдөхийг удахгүй харцгаая.

Related articles

Монголын Counter-Strike 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

Монголын Counter-Strike 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

Монголын CS 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

2024-01-30

MVT TWO: Stage 2 [Valorant] тэмцээн боллоо.

MVT TWO: Stage 2 [Valorant] тэмцээн боллоо.

2024-01-29

Бүтэн жил дамнан зохиогдсон MVT One тэмцээний аварга тодорлоо

Бүтэн жил дамнан зохиогдсон MVT One тэмцээний аварга тодорлоо

2023-09-29

MVT One: Finals тэмцээнд оролцох 4 баг бүрдлээ

MVT One: Finals тэмцээнд оролцох 4 баг бүрдлээ

2023-09-25

MVT One: FINALS Тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна

MVT One: FINALS Тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна

2023-09-21

You caught us, connect now

We're on social

Office Address

Unit 210B, Orchlon Complex, Bayanzurkh district - 6th sub district, Ulaanbaatar, Mongolia


+976 9917-2723

+976 8996-3633


w3w: bucks.horseshoe.crowd

email: office@mesa.mn

Mesa office location