Written by
Xaliun Tengis
2023.01.03
STALWART Esports болон IHC Esports багууд PMGC 2022 Grand Finals-ийг зорилоо. Энэ жилийн PMGC Grand finals Индонез улсын нийслэл Жакартад нэг дүгээр сарын 6,7,8-ний өдрүүдэд зохиогдох бөгөөд олон улсын шилдэг 16 баг хоорондоо өрсөлдөн цорын ганц дэлхийн аварга тодрох юм. IHC Esports өнөөдөр Индонез улсыг зорьсон бол, STALWART Esports баг бүрэлдэхүүнээрээ өчигдөр явж байгаа талаараа цахим хуудсаараа "Дэлхийн аваргад нэг жилийн гэрийн даалгавар аа үзүүлэхэд бид бэлэн боллоо" хэмээн пост хийв. Ийнхүү улсынхаа нэрийг гаргаж яваа чадварлаг 2 багтаа амжилт хүсье.
Монголын Электрон Спортын холбоо нь 2003 онд анх үүсгэн байгуулагдаж байсан ба өнөөдрийн байдлаар Монгол дахь испортын салбарт эв санааны нэгдэл, эрх тэгш байдал тогтвортой байдлыг цогцлоон мэргэжлийн, ирээдүйлэг арга замуудаар Дэлхийтэй хөл нийлүүлэн алхуулахаар тууштай зорин ажиллаж байна.
Privacy
Watch
Contact
Branding
PROPERTY OF MONGOLIAN ESPORTS ASSOCIATION ©
2022