Room 803 EP04 - Nomin

Room 803 EP04 - Nomin

What’s Nomin’s superhero ability? 

-Энгийн үгээр бол гэрээ хэлэлцээр хийх, хамтрагч байгууллагуудтай багаа төлөөлж харилцах юм уу даа. Бүр торуулбал Монголдоо хийж буй гадны тэмцээнд баг тамирчдаа явуулах, гадаадын тэмцээнийг Монголд зохион байгуулах албан ёсны эрхийг авах. Мөн түүнчлэн гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах уулзалт, гэрээ зэргийг хийн, гэрээнийхээ нөхцөл биелэлтэд түлхүү анхааран ажилладаг. 
 
Тэрээр MESA-д ажилласан жил гаруй хугацаандаа BLAST, Tencent тэргүүтэй олон хамтралын хэлэлцээрийг амжилттай бүтээж, Азийн бүсийн испортын салбарынхны мөрөөдөл байсан тэмцээнүүдийг Монголд зохион байгуулах боломжтой болгосон залуу, хүчирхэг эмэгтэй билээ 

 
How had Nomin joined MESA Crew? 

-Бизнесийн магистраа дүүргэчхээд АНУ-аас буцаад Монголдоо ирэхэд надад хэд хэдэн ажлын санал ирээд байсан юм л даа. Гэхдээ тэр ажлын саналуудыг хүлээн авахаасаа өмнө эхлээд Linkedin-ээс миний сонирхолд бүрэн нийцсэн тийм ажлыг байрыг хайсан. Тэгж л анх MESA-ийн Marketing-ийн мэргэжилтэнгийн алба нээлттэй байгааг хараад шууд сэтгэл шулуудан өдийг хүртэл испортын салбарт дурлан ажиллаж байна даа.  
 
Түүнийг испортын салбарт ажиллахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь түүний нөхөр байсан ба өнөөдрийг хүртэл Номинг испортын салбар, испорт сонирхогчдыг илүү гүн ойлгоход туслан, түүнийг дэмжсээр ирсэн байна. 
 
Nomin’s Vision in Esports 

 
-Би бүхий л испортын төрлөөр хичээллэдэг, бүхий л баг тамирчдыг урт хугацаанд карьертаа тогтвортой оршин тогтнох нөхцөл, систем нь бүрдээсэй гэж хүсдэг. Бүх испорын багууд organization-н эрүүл зөв тогтолцоотой, мөн түүнд хариуцлагатай багийн эзэнтэй байж тогтвортой цалинтай байх тийм системийг Монголд бүтээхийг хүсдэг. Ерөнхийдөө MESA-ийн дотоод бодлого ч мөн ижилхэн. Наад зах нь тоглогчид тоглогчийн карьераа дуусгасныхаа дараа ч ажлын байртай байж  бусад спортын тамирчидтай адил тэтгэвэрт гардаг, тэтгэмж авдаг байх шүү дээ.  

  

 Азийн испортын салбар Америк, Европтой харьцуулахад нэлээн хоцрогдолтой байдаг. Азид бол гуравхан том гүрэнт улсынх нь л испортын салбар эргэлттэй, амьд байдаг гэхэд хилсдэхгүй билээ. Харин Азийн бусад орнуудад тус салбарт  хөгжил сайтай орнуудтай эн зэрэгцэх боломж тэр бүр байдаггүй ба тэр боломжийг л нээн, Монгол Улсыг Азийн Испорт Hub болгоход л MESA-н алсын хараа оршдог.


Related articles

Монголын Counter-Strike 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

Монголын Counter-Strike 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

Монголын CS 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

2024-01-30

MVT TWO: Stage 2 [Valorant] тэмцээн боллоо.

MVT TWO: Stage 2 [Valorant] тэмцээн боллоо.

2024-01-29

Бүтэн жил дамнан зохиогдсон MVT One тэмцээний аварга тодорлоо

Бүтэн жил дамнан зохиогдсон MVT One тэмцээний аварга тодорлоо

2023-09-29

MVT One: Finals тэмцээнд оролцох 4 баг бүрдлээ

MVT One: Finals тэмцээнд оролцох 4 баг бүрдлээ

2023-09-25

MVT One: FINALS Тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна

MVT One: FINALS Тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна

2023-09-21

You caught us, connect now

We're on social

Office Address

901, CEO Office, Khan-Uul district - 15th sub district, Ulaanbaatar, Mongolia


+976 9917-2723

+976 8996-3633


w3w: bucks.horseshoe.crowd

email: office@mesa.mn

Mesa office location