Written by
Kuroxy
2023.09.09
Global Esports Federation-с жил бүр зохион байгуулдаг Global Esports Games тэмцээн энэ удаад Саудын Арабын Эр-Рияд хотод 12 дугаар сард зохион байгуулагдахаар болсон билээ. Үүнд оролцох багуудыг тодруулахаар MESA GEG Edition тэмцээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө MESA Champions буюу DOTA2-н амжилттай зохион байгуулж, үүнд Team Tough баг түрүүлж GEG Riyadh 2023 тэмцээний Азийн сонгон шалгаруулалтад оролцох эрхээ авсан.
Өнгөрсөн жилийн MESA Premier: GEG Edition тэмцээний хувьд Mabetex Esports баг түрүүлж GEG Istanbul 2022 тэмцээнд оролцож байсан юм. Харин одоо энэ жил тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох багийг шалгаруулах Premier тэмцээн зохиогдоход бэлэн болж
Уг тэмцээнд 9 баг шууд урилга аван оролцож харин үлдсэн 7 баг нь нээлттэй сонгон шалгаруулалтаас гарч ирэх юм.
Нээлттэй сонгон шалгаруулалтад нийт 20 баг оролцсон бөгөөд 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтын тоглолтууд явагдаж 7 баг үндсэн тэмцээний эрхээ аваад байна.
Нээлттэй шатнаас JNB Esport, GEUD Gaming, Fantastic 4, Bad Entention x Tengri, Ratez Esport, US15 Main, Champions Esport гэх 7 баг шалгарч үндсэн тэмцээний 9 баг дээр нэмэгдэж байгаа юм.
MESA Premier: GEG Edition 2023 тэмцээний үндсэн тоглолтууд есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд 16 багийн дунд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд түрүүлсэн цор ганц баг нь Саудын Арабын Эр-Рияд хотод болох лан тэмцээнд Монгол улсыг төлөөлөн дэлхийн багуудтай тоглох юм.
Монголын Электрон Спортын холбоо нь 2003 онд анх үүсгэн байгуулагдаж байсан ба өнөөдрийн байдлаар Монгол дахь испортын салбарт эв санааны нэгдэл, эрх тэгш байдал тогтвортой байдлыг цогцлоон мэргэжлийн, ирээдүйлэг арга замуудаар Дэлхийтэй хөл нийлүүлэн алхуулахаар тууштай зорин ажиллаж байна.
Privacy
Watch
Contact
Branding
PROPERTY OF MONGOLIAN ESPORTS ASSOCIATION ©
2022