Written by
Namuundalai
2023.01.11
CS:GO-ийн тэмцээн зохион байгуулагчдын нэг болох BLAST энэ жилийн Blast.tv Major 2023 дэлхийн аваргын тэмцээнийг Франц улсын Парис хотод 5 дугаар сарын 8-21 өдрүүдэд болно гэж зарлаад удаагүй байгаа билээ. Энэхүү тэмцээний Америк тивийн RMR буюу аварга шалгаруулах тэмцээн Мексик улсын Монтеро хотод, Европ тивийн RMR Дани улсын Копенхаген хотод болохоор төлөвлөгдөөд буй бол Ази тивийн RMR-ийг анх удаа МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР хотод MESA зохион байгуулахаар сонгогдоод байна.
All roads lead to Paris and for the first time since 2019 all 3 RMRs will be hosted regionally
— BLAST.tv (@BLASTtv) January 11, 2023
💥Americas RMR - Monterrey, Mexico (Liga Ace)
💥Asia RMR - Ulaanbaatar, Mongolia (MESA)
💥European RMR - Copenhagen, Denmark (BLAST) pic.twitter.com/iKm788II8U
Өнгөрсөн оны Blast.tv Major 2022-т Монгол улсын IHC баг 2 удаа шалгаран Бразил улсын Рио болон Бельги улсын Антверп хотуудад очин оролцож биднийг бахархуулж байсан үе саяхан байсан бол энэ удаагийн тэмцээний RMR-т эх орондоо оролцох боломжтой болж, цахим спорт сонирхогч дэмжигчид маань ч өөрсдийн багаа дэргэдээс нь үзэж, урам хайрлах боломжтой болсонд бид туйлын баяртай байгаа юм.
Blast.tv Major 2023 Asia RMR нь энэ оны 4-р сард зохион байгуулагдахаар товлогдоод байгаа бөгөөд тэмцээнд оролцох 8 багийн 4 нь Ази тивийн чансааг тэргүүлдэг эхний багууд урилгаар оролцож, үлдсэн 4 баг нь 2 дугаар сард зохион байгуулагдах бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс тодрох болно. Эдгээр багуудаас Улаанбаатар хотод зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн 2 баг Парис хотод зохиогдох дэлхийн аваргад оролцох эрхийн эзэд болох болно.
Монголын Электрон Спортын холбоо нь 2003 онд анх үүсгэн байгуулагдаж байсан ба өнөөдрийн байдлаар Монгол дахь испортын салбарт эв санааны нэгдэл, эрх тэгш байдал тогтвортой байдлыг цогцлоон мэргэжлийн, ирээдүйлэг арга замуудаар Дэлхийтэй хөл нийлүүлэн алхуулахаар тууштай зорин ажиллаж байна.
Privacy
Watch
Contact
Branding
PROPERTY OF MONGOLIAN ESPORTS ASSOCIATION ©
2022