IESF World Esports Championship 2023: CS:GO TEAM тэмцээнээ өндөрлөж, DOTA2 TEAM плейофф-д шалгарлаа

IESF World Esports Championship 2023: CS:GO TEAM тэмцээнээ өндөрлөж, DOTA2 TEAM плейофф-д шалгарлаа

CS:GO төрөлд улсаа төлөөлөн оролцсон Nin9, Senzu, Tsogoo, Bart4k, Rate бүрэлдэхүүнтэй баг маань хэсгийн тоглолтын эхний өдөр Вьетнам/7-16/, Аргентин/14-16/ улсыг багуудыг хожиж 2-0 харьцаатай байсан ч тэмцээний 2 дахь өдөр Румын/16-12/, Герман/19-16/, Унгар/16-9/ улсын багуудад тус тус хожигдсоноор тэмцээнээ өндөрлөлөө.

Харин DOTA2 төрөлд Монгол Улсаа төлөөлж буй IHC E-sports багийн хувьд B хэсэгт Румын, Өмнөд Африк, Йордан гэх улсуудтай хуваарилагдсан ба хэсгийн бүх тоглолтдоо хожлоо. Хэсгээ тэргүүлсэн тэд наймдугаар сарын 28-ны 20:00 цагаас өнгөрсөн жилийн Дэлхийн И-спортын Аварга Шалгаруулах Тэмцээний DOTA2 төрөлд түрүүлсэн Индонез улсын багтай тоглоно. Гэвч энэ удаад SEA TIER 1-н тоглогчид болох Mikoto, Whitemon, womy нар Индонез улсыг төлөөлж буй багт байхгүй учир өмнөх жилийнхтэйгээ адил амжилт үзүүлэх боломж бага байх магадлалтай. Хэрвээ IHC E-sports эхний тоглолтдоо хожвол дээд хэсгийн хагас финалд Кыргызстан, Украйн улсын багуудын хожсонтой нь тоглох юм. 

MLBB төрөлд оролцож буй LILGUN баг хэсгийн эхний тоглолтоо наймдугаар сарын 29-нд Гүрж улсын багтай хийнэ. Тэдний хувьд Намиби, Арабын Нэгдсэн Эмират улстай нэг хэсэгт хуваарилагджээ. Гүрж улсын багийн хувьд европийн шалгаруулалтад гуравдугаарт шалгарсан ба харин Намиби улсын хувьд өмнөд африкийн бүсийг тэргүүлсэн бол Арабын Нэгдсэн Эмират улсын баг манай улстай азийн бүсийн шалгаруулалтад нэг хэсэгт тоглож 2 удаа хожигдсон тус тусын үзүүлэлттэй байна.

Related articles

Монголын Counter-Strike 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

Монголын Counter-Strike 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

Монголын CS 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

2024-01-30

MVT TWO: Stage 2 [Valorant] тэмцээн боллоо.

MVT TWO: Stage 2 [Valorant] тэмцээн боллоо.

2024-01-29

Бүтэн жил дамнан зохиогдсон MVT One тэмцээний аварга тодорлоо

Бүтэн жил дамнан зохиогдсон MVT One тэмцээний аварга тодорлоо

2023-09-29

MVT One: Finals тэмцээнд оролцох 4 баг бүрдлээ

MVT One: Finals тэмцээнд оролцох 4 баг бүрдлээ

2023-09-25

MVT One: FINALS Тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна

MVT One: FINALS Тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна

2023-09-21

You caught us, connect now

We're on social

Office Address

Unit 210B, Orchlon Complex, Bayanzurkh district - 6th sub district, Ulaanbaatar, Mongolia


+976 9917-2723

+976 8996-3633


w3w: bucks.horseshoe.crowd

email: office@mesa.mn

Mesa office location