5E Arena Asia Cup тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалт эхлэх гэж байна.

5E Arena Asia Cup тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалт эхлэх гэж байна.

BLAST Premier: Fall Showdown 2023 тэмцээнд Ази бүсийг төлөөлж оролцох цор ганц багийг шалгаруулах 5E Arena Asia Cup тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалт эхлэх гэж байна.

BLAST Premier тэмцээнд бүтэн Монгол бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байсан удаагүй билээ. 2022 онд Team NKT баг Монгол улсад зохион байгуулагдаж байсан MESA Nomadic Masters: Spring 2022 тэмцээний аваргаар тодрон Азийн анхны BLAST Premier тэмцээний эрхийг авж байсан саяхан мэт тод санагдана. Тухайн үед Team NKT багт Монгол улсын Ganerdene “dobu” Batbold, Tuvshintugs “Annihilation” Nymdorj гэх хоёр тоглогч байсан. Харин дараагийн улирлын сонгон шалгаруулалтаас Хятад улсын Tyloo болон Rare Atom гэх багууд шалгарч байсан билээ.

Энэ жилийн BLAST Premier: Fall Showdown 2023 тэмцээнд оролцох багийг шалгаруулахын тулд 3 шатыг туулна: Нээлттэй сонгон шалгаруулалт, Хаалттай сонгон шалгаруулалт, Үндсэн тэмцээн.

Нээлттэй сонгон шалгаруулалт 2 удаагийн Хятадын шалгаруулалт, 2 удаагийн Азийн шалгаруулалтаас бүрдэх юм.

“Монгол улсын баг тамирчдын хувьд Азийн шалгаруулалтын тэмцээнд орох боломжтой.”

Нээлттэй сонгон шалгаруулалтаас гарч ирсэн багууд дараагийн шатанд HLTV Ази бүсийн ранкаар 4-8 жагссан багуудтай тоглох болно.
Хаалттай шатанд Хятад улсын New Happy, Steel Helmet, Wings Up болон олон улсын Team NKT багууд шууд урилга аван оролцож байгаа.

Үндсэн тэмцээнд HLTV Ази бүсийн ранкаар 1-4 жагссан багууд шууд урилга аван орж байгаа. 5yclone, ATOX Esport, The Mongolz, Lynn Vision Gaming багууд уригдан үүн дээр хаалттай шатнаас шалгарч гарах 4 баг нэмэгдэж нийт 8 багийн дунд цорын ганц баг нь BLAST Premier: Fall Showdown 2023 тэмцээнд орох эрхийг авах юм.

Хаалттай сонгон шалгаруулалтаас эхлэн энэхүү тэмцээнийг MESA TV Youtube хуудсаар Монгол тайлбартайгаар хүлээн авч үзээрэй.

Хуваарийн мэдээлэл:
Нээлттэй сонгон шалгаруулалт #1 бүртгэл: 8 сарын 4-16 хооронд
Нээлттэй сонгон шалгаруулалт #2 бүртгэл: 8 сарын 4-18 хооронд
Нээлттэй сонгон шалгаруулалт #1 тоглолт: 8 сарын 17-18 хооронд
Нээлттэй сонгон шалгаруулалт #2 тоглолт: 8 сарын 19-20 хооронд

Хаалттай шатны тоглолт: 8 сарын 21-22 хооронд
Үндсэн тэмцээн: 8 сарын 26-28 хооронд


Related articles

Монголын Counter-Strike 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

Монголын Counter-Strike 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

Монголын CS 2 ертөнцөд юу болж өнгөрөв?

2024-01-30

MVT TWO: Stage 2 [Valorant] тэмцээн боллоо.

MVT TWO: Stage 2 [Valorant] тэмцээн боллоо.

2024-01-29

Бүтэн жил дамнан зохиогдсон MVT One тэмцээний аварга тодорлоо

Бүтэн жил дамнан зохиогдсон MVT One тэмцээний аварга тодорлоо

2023-09-29

MVT One: Finals тэмцээнд оролцох 4 баг бүрдлээ

MVT One: Finals тэмцээнд оролцох 4 баг бүрдлээ

2023-09-25

MVT One: FINALS Тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна

MVT One: FINALS Тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна

2023-09-21

You caught us, connect now

We're on social

Office Address

Unit 210B, Orchlon Complex, Bayanzurkh district - 6th sub district, Ulaanbaatar, Mongolia


+976 9917-2723

+976 8996-3633


w3w: bucks.horseshoe.crowd

email: office@mesa.mn

Mesa office location