Written by
Kuro
2023.09.25
Өнгөрөгч амралтын өдрүүд болох 9/23, 9/24-ны хооронд MVT One: Last Chance Qualifier болж өндөрлөлөө. MVT One: Unified Edition тэмцээнд аварга авч байсан Renewal Gaming баг тэмцээнд орохгүй болсны үндсэнд энэхүү 4 дэх багийг шалгаруулах Last Chance Qualifier зохиогдсон билээ.
Last Chance Qualifier тэмцээнд нийт 10 баг бүртгүүлж хоорондоо тойргоор тоглосон бөгөөд Bluea Phoenix гэх баг 9-0 гэсэн үзүүлэлттэйгээр тэмцээнийг тэргүүллээ. Энэхүү багт нь хуучин Renewal Gaming багт тоглож байсан Vedi, another, Chintu гэх 3 тоглогч байгаа юм.
9/26-9/28 хооронд ₮17,000,000-н шагналын сантайгаар MVT One: Finals тэмцээн маань эхлэх гэж байна. Shugden Business, Ready to Go, Team Kobolds, Blue Phoenix гэх 4 багийн хооронд болох гал гарсан өрсөлдөөн ганцхан хоногийн дараа болох гэж байна. Тэмцээний шууд дамжуулалтыг та MESA TV Youtube хуудсаас хүлээн авч үзээрэй.
Монголын Электрон Спортын холбоо нь 2003 онд анх үүсгэн байгуулагдаж байсан ба өнөөдрийн байдлаар Монгол дахь испортын салбарт эв санааны нэгдэл, эрх тэгш байдал тогтвортой байдлыг цогцлоон мэргэжлийн, ирээдүйлэг арга замуудаар Дэлхийтэй хөл нийлүүлэн алхуулахаар тууштай зорин ажиллаж байна.
Privacy
Watch
Contact
Branding
PROPERTY OF MONGOLIAN ESPORTS ASSOCIATION ©
2022