Written by
Kuroxy
2023.09.18
Хойд Америкийн алдарт тоглогч болох Nicholas “nitr0” Cannella Tier-2 түвшний M80 гэх багт Valorant-р эргэн ирэлтээ хийж байгаагаа зарлажээ. Энэхүү мэдээлэл анх Valorant-н сэтгүүлч болох Max Katz гэх хүний Twitter хаяг дээр гарсан юм. M80 багийн хувьд Tier-2 түвшинд ихээхэн амжилттай байгаа баг бөгөөд VCT Ascension тэмцээнд нэлээн өндөр амжилт үзүүлж дэлхийд өөрөсдийгөө батлан харуулаад байсан.
Nitr0 хувьд 2020 онд хангалтгүй хэд хэдэн үзүүлэлтийн дараагаар тэрээр CS:GO-с зодог тайлан 100 Thieves багийн Valorant багт мэргэжлийн тоглогчийн карьераа үргэлжлүүлсэн юм. 2022 оны 1 сарын 15-нд Valorant-с зодог тайлан буцаж Liquid CS:GO багт орж байсан. Тэрээр нэг жил гаран CS:GO мэргэжлийн түвшинд тоглосны эцэст энэ оны 5 сарын 27-нд дахин CS:GO-с зодог тайлж байгаагаа зарлаад байсан юм.
Nitr0 нь Esport-д ихээхэн үүх түүхтэй тоглогч бөгөөд 2016-2019 оны хооронд Team Liquid багт гаргасан амжилтууд нь үүнийг нотлох бизээ. Тэрээр Team Liquid багийн нэрэн доор ихээхэн амжилт гаргаж байсан бөгөөд ялангуяа 2019 онд Intel Extreme Masters XIV гэх тэмцээнийг багтаан нийт 5 Major тэмцээний аваргыг авч байсан.
M80 баг өөрсдийгөө аль хэдийн батлан харуулсан, Хойд Америкийн шилдэг тоглогч болох Nitr0-г нэгтгэснээр тэд улам илүү өрсөлдөөн үзүүлэх баг болох эсэхийг удахгүй харцгаая.
Монголын Электрон Спортын холбоо нь 2003 онд анх үүсгэн байгуулагдаж байсан ба өнөөдрийн байдлаар Монгол дахь испортын салбарт эв санааны нэгдэл, эрх тэгш байдал тогтвортой байдлыг цогцлоон мэргэжлийн, ирээдүйлэг арга замуудаар Дэлхийтэй хөл нийлүүлэн алхуулахаар тууштай зорин ажиллаж байна.
Privacy
Watch
Contact
Branding
PROPERTY OF MONGOLIAN ESPORTS ASSOCIATION ©
2022